СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж, Туул, Сэлбэ голууд хүчтэй үерлэжээ

Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийн /2024.06.22/  20:00 цагаас хойш 6 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн 2023 оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.

Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22:00 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.

Харин Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлээрэй!

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button