Өвөрмонгол даргатай Ар Монголын хууль хяналтынхан…

Манай сайтад Монгол улсын иргэн Ш-ийн хууль бусаар яллагдагчаар татагдаж хохироод байгаа хэргийн талаар мэдээлэл ирсэн юм. Энэхүү хэргийг он цаг, болсон явдалын дарааллаар хүргэж байна.

Иргэн Ш-ийн гомдолд:

Би 2019 оны 8 дугаар сард Монгол Улсын иргэн Р.Мягмардорж, Болд нараар дамжуулан БНХАУ-ын иргэн /CHAOKEGERELIE/ Цоггэрэлтэй танилцсан юм. Энэ үед Цоггэрэлийг Нүүрсний худалдаа наймааг маш өргөн хүрээнд хийдэг, нүүрс тээврийн компанитай, шударга сайн бизнесмен гэж танилцуулаад Эрээн хотод очиж нүүрсний бизнес хамтран эрхлэх ажил хэрэгч уулзалтуудыг хийсэн юм. Ерөнхий зарчмуудыг тохирсон.

            Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Цоггэрэл Улаанбаатар хотод ирж гэрээг хийсэн. Бидний тохиролцооны гол утга агуулга нь:

  • Шууд Хятадын эцсийн хэрэглэгчтэй холбож өгнө.
  • Манай талаас Цоггэрэлд нүүрсийг хүргэж өгнө.
  • Цоггэрэл Замын – Үүдээс хил давуулж Эрээн хотод оруулаад зах зээлийн үнээс давуугаар зарж борлуулна.
  • Гарсан бүх зардлыг хасаад гарсан ашгийн 70 хувийг манай компанид, 30 хувийг Цоггэрэл, Мягмардорж, Болд нар авахаар тохиролцсон байсан.

1 тонн нүүрсийг уурхайн аман дээр гаргахад хөрс хуулалт, ус шавхалт, ухалт, ам руу гаргах зардлыг тооцоо 38,000 төгрөгийн /Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 522 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан аргачлалаар тооцсон/, инженерийн багт 3000 төгрөг, уурхайгаас Сүхбаатар өртөө хүртэл тээвэр 28,000 төгрөг, ачиж буулгах талбайн хөлс вагонд ачилтын зардал 2200 төгрөг, Сүхбаатар өртөөнөөс эрээн хүртэл 46,875 төгрөг, гаалийн татвар, бүрдүүлэлт 2200 төгрөг, Амнат 33000 төгрөг, Лиценз эзэмшигч компанид 9000 төгрөг нийт 160,075 төгрөгийн өөрийн өртөгтэй байдаг. Энэ нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкны ханш 429 төгрөгөөр тооцоход тонн нүүрсийг 373 юанаар Эрээн хотод хүргэж байгаа юм.

Гэтэл Цоггэрэлтэй хийсэн гэрээнд заасан 1 тонн нүүрсийг 220 юань буюу 94,800 төгрөгөөр Эрээн хот хүргэж зарах ямар ч боломжгүй. Энэ гэрээг хийсэн үндэслэл нь дээр дурдсан Эрээн хотод өндөр үнээр зарсан ашгаас нь 70 хувийг авна гэж тооцоолсон учраас л ийм гэрээг байгуулсан юм. Энэ тухай хохирогч /уг нь яг үнэндээ намайг залилсан/ Цоггэрэлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хавтөст хэргийн 105-106 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгт дурьдсан: … “төмөр замаар явсан тохиолдолд шууд Эрээн хотын гаалийн бүс дээр буудаг, тэндээс би борлуулалт хийн ашгаа хоёр хуваан авах байсан. Ингэж анх тохироо хийн хамтран ажиллахаар болсон” гэх мэдүүлэгээс та нар шууд ойлгох болно. 

Гэрээг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод байгуулсан гэрээнд ашиг хуваарилах хэмжээг манай компани 70 хувь, Цоггэрэл, Болдоо, Мягмардорж нар 30 хувийг нь авахаар тохиролцож хийсэн. Үүгээрээ ч Мягмардоржид компанийнхаа 30 хувийг нь өгсөн юм.

Ингээд 9-р сарын дундуур Эрээн хотод очиж Цоггэрэлийн албан тасалгаанд сууж байгаад Гааль дээр энэ гэрээгээр бүрдүүлэлт хийж болохгүй байна. Гэрээгээ заавал шинэчлэх хэрэгтэй байна гээд түүний хүсэлтээр гэрээг шинэчилсэн юм. Би яг үнэндээ юу хассан, юу нэмсэнийг мэдээгүй гарын үсгээ зурчихсан. Одоо үүндээ маш их харамсаж халаглаж байгаа.

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээний дагуу 3500 тонн нүүрсийг Замын – Үүд дэх гаалийн МЧ-4 талбайд буулгаж Цоггэрэлд хүлээлгэн өгсөн юм. Энэ тээврийн зардлыг Мягмардорж гаргасан юм. Энэ нь гаалийн Төмөр замын тээврийн жагсаалтаар нотлогдоно. /хавсаргав/

Гэтэл Цоггэрэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нүүрсийг хил гаргаж зарсан боловч надад мөнгө өгөөгүй өөрөө завшсан.

Би тухайн үед мөнгө нэхэж түүнийг гуйдаг байсан. Тэгээд нэг удаа 38,000,000 төгрөгийг өөрийнхөө “Говийн Хан транс” ХХК-ийн данснаас 2019 оны 11 дүгээр сарын 13-нд өгсөн, дараа нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Фотон маркийн тавцан чиргүүлтэй чирэгч толгойг 100,000,000 /зуун сая төгрөг/-д бодож өгсөн боловч өөрөө надаас зөрүүлээд энэ машиныг барьцаанд тавьж 25,000,000 / хорин таван сая / төгрөг олж Болдоо ахад өг гээд тасралтгүй шалсаар машиныг барьцаалан зээлдүүлэх газарт 60,000,000 / жаран сая / төгрөгийн барьцаанд тавьснаар би 35,000,000 төгрөгийг авч, Цоггэрэлийн хэлсний дагуу 25,000,000 сая төгрөгийг Болдоод өгсөн, үүнийг Болдоо хавтаст хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн болно.

Машин тэр чигээр барьцаалсан зээлдүүлэх газартаа 7 сар болоод хүүг нь төлж явсаар байгаад дийлэхээ болиод таньдаг найз Эрдэнсүхээр зээлийг нь хаалгаж машинаа түүнд өгсөн.

Үүний дараа ч би Цоггэрэлээс үлдэгдэл мөнгөө нэхсээр байсан. Би удахгүй маш их мөнгөтэй болно. Хүлээж бай гэсэн хариу өгсөөр өөрөө алга болчихсон. Ямар ч холбоо байхгүй.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын үед өөрийн найз Болдоор өмнө хийсэн гэрээгээ үргэлжлүүлье. Өр төлбөрөө төлье. Маш их ашиг олъё. 40 сая юан бэлэн байна. Би харсан гэх мэтээр надад хандаж эхэлсэн.

Тэр үед би нэг Хятад компанитай 5 сая юаны хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг тасралтгүйгээр худалдан авахаар тохиролцоод дөнгөж эхэлсэн. Анхны ачилтаа хийгээд, 5 сая юаны хөрөнгө оруулалтаа авахаар тохиролцсон байсан юм. Ийм тохиролцоо хийж байсан нь туршилтын ачилтын гэрээгээр батлагдана. Гэрээг хавсаргав.

Ингээд Болдоо тасралтгүй надад хамтын ажиллагаагаа сэргээе, Хятадын хамгийн их ашгийг өгнө шүү гээд гуйгаад байсан. Яг энэ үед надтай тохиролцоо хийж байсан Болор гэдэг Хятад болилоо. Намайг Шар Энхээ гэрээгээ зогсоо гэж тулгасан гээд больчихсон. Эрээнд нүүрс авах Лү гэдэг Хятадыг Цоггэрэл өөрөө дүү нартайгаа очиж дарамталж болиулсан. Надад яг ажиллагаагаа явуулж байх үеийн бичлэгийг явуулсан одоо ч миний утсанд байна.

Үүний дараа 2019 оны 08 дугаар сард байгуулсан гэрээг ашиглаж мөнгө шилжүүлэх нэмэлт хиймээр байна гээд 2 хуудас гэрээний нэмэлт хийсэн. Корона дуусаад хил онгойхоор ашиг хуваах заалттай шинэ гэрээг хийе гэж тохиролцоод, чиний авах гэж байсан 5 сая юаны хөрөнгө оруулалтыг би шууд хийнэ гээд 10,000 тонннүүрс эхлээд авахаар болж, би бэлтгэсэн байсан нүүрсээ 3 удаагийн рэйс буюу 150 вагонд ачуулж хүргүүлсэн. Энэ нь гаалийн мэдээ, төмөр замын мэдээгээр бүрэн нотлогдоно. Холбогдох материалыг хавсаргав.

2019 онд нийлүүлсэн 3500 тн, 2020-2021 онд 150 вагон 9427,48 тонн нийт 13,107 тонн нүүрсийг “Жин И” ХХК-д нийлүүлсэн. Гэтэл Цоггэрэл нь өгсөн мэдүүлэгтээ огт нүүрс аваагүй гэж 4 удаа мэдүүлсэн байдаг.

2021 оны 02 дугаар сараас хойш надтай шууд харилцахаа больчихсон Болдоогоороо дамжиж харьцдаг ажил хийхэд маш түвэгтэй болчихсон. Би мөнгө нэмж хийгээрэй дараагийнхаа ачилтыг хийе гэхэд нүүрсний үнэ уначихлаа больё оо гэсэн шүү гэж Болдоо хэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Болдоогийн мэдүүлэгт байгаа.

Нэгэнт Цоггэрэл нүүрс авахгүй болчихсон учраас би нүүрсээ өөр хүмүүст зарахаас өөр арга байгаагүй. Цоггэрэл өгөхөөр бэлтгэсэн байсан 10000 тонн нүүрс нар салхины элэгдэлд орж өөрөө чийгнээс үүдэлтэйгээр шатаад эхэлсэн юм.

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “WE CHAT” -ийн дуут мессэжээр:

“Би чамайг ална шүү, намайг ортол чи муу үхэхгүй байж байгаарай, би чамд маш их мөнгө өгсөн, 6 сарын хугацаанд нэг ч нүүрс өгөөгүй гээд хашгирч загнаж заналхийлсэн”.

Үүнээс хойш цаашаа ажиллах ямар ч боломжгүй болсон. Цоггэрэлийн Жин И гэдэг компанируу нь би албан бичгээр гэрээгээ цуцалжб айгаагаа мэдэгдэж, гэрээгээ дүгнэх мэдэгдэл явуулсан.

2021 оны 04 дүгээрсарын 25-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гээд шалгаж эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан,

ХЯТАД ХҮНТЭЙ НАЙМААЛЦАЖ, МӨНГӨНД ТАРХИА МЭДҮҮЛСЭН, ХУУРАМЧААР ГЭМГҮЙ ХҮН ЯЛЛАХ ГЭДЭГ ТЭР ДАРГА ЧУХАМ ХЭН БЭ?

2021 оны 11 дүгээрсарын 15-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан хэргийг дахин шалгахаар болсон. Ингээд үнэхээр хууль зөрчиж, гүтгэж, доромжилсон Монгол Улсын хуулийн байгууллагын дарамтанд 2 жил шалгагдсаны эцэст 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэрэг дахин хэрэгсэхгүй болсон боловч дахиад Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг нээснээр дахин миний эрхийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй бүр хийгээгүй хэргийн төлөө яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байна.

Прокурор хянасан нь:

Прокурор хянаад нэгэнт дээд шатны прокурор сэргээсэн тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэв. Прокурорыг яагаад ингээд байгаа талаар асуухад: Таны хэрэг бол хэрэг бишээ, өөрийнхөө төлөө сайн яваарай, манай дарга нар шүүхрүү өг гээд байгаа юмаа гэж тайлбарлаж байв...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button