Хугацаат цэргийн байрны хуучирсан тавилга хэрэгслийг шинэчилжээ

Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын бүх цэргийн байрны тавилга хэрэгслийг бүрэн шинэчилжээ.

Тодруулбал, Зэвсэгт хүчний хэмжээнд “Цэргийн тавилга хэрэглэл” төслийг 2008 он хүртэл хэрэгжүүлж байсан бөгөөд үүнээс хойш 16 орчим жил нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байрны тавилга хэрэгслийг шинэчлэх, нөхөн хангах ажил төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хийгдээгүйн улмаас чанар байдал, өнгө үзэмж ихээхэн  муудаж, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүйд хүрээд байсан юм.

Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын зүгээс энэхүү асуудалд онцгойлон анхаарч, шийдвэр гаргасны дагуу тавилга хэрэгслийн хангалтыг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар уг ажлыг гүйцэтгэжээ. 

Эх сурвалж: ЗХЖШ-ын Материал техникийн газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button