Санал өгсөн иргэдэд үнэгүй, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх байгууллагууд

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07:00 цагаас орон даяар эхэлсэн. Саналаа өгсөн сонгогчдод зарим байгууллагууд үнэгүй, хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ, урамшуулал үзүүлж байна. 

ДүДү Хүүхдийн Музей – Уг музейн хамт олон сонгуулиа өгөх хугацаанд таны хүүхдийг 2 цаг үнэ төлбөргүй харж өгөх юм. Та сонгуулиа өгсөн гэдэг хуруун дээрх тэмдэглэгээгээ үзүүлээд баталгаажуулна.

Цагийн хуваарь: 10:00-19:30
Хаяг: Зайсан хилл цогцолборын 5 давхарт

Coffeine – Нийгмийн хариуцлагын хүрээнд сонгуульдаа идэвхтэй оролцсон залууст бүтэн өдрийн турш үнэгүй кофегоор үйлчилнэ. Кофены хувьд албан ёсны дистрибьютороор оруулж ирдэг машинаас бүх төрлийн кофег нэрж гаргадаг тул хүссэн кофегоо хэлээд уух боломжтой аж. 

Цагийн хуваарь: 10:00-20:00
Хаяг: Зоос гоёлын арын өргөтгөл, 1-р давхар 401 тоот

Tapatrip – 2024 оны сонгуульд залуусын оролцоог дэмжиж tapa унадаг дугуйг 20 минут үнэ төлбөргүй унуулахаар болжээ. 

Caffe Bene Mongolia – Та саналаа өгөөд тус кофе шопоос Американо кофег 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой. Хөнгөлөлт үйлчлэх салбарууд:

  • Caffe Bene TDB салбар
  • Caffe Bene Хүнсний 20 салбар
  • Caffe Bene Marshall Town

CU – Сонголтоо хийсэн хүн бүр CU-ийн сүлжээ дэлгүүрүүдээс 07:00-19:00 цагийн хооронд Американо кофег 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

Nojo Publishing – Саналаа өгсөн хурууны тэмдэглэгээгээ үзүүлээд Nojo Publishing-ийн номнуудаас 1+1 урамшууллаар авах боломжтой. 

Хаяг: Баянгол рестораны баруун урд CHUU CHUU HOUSE

Do-dent шүдний эмнэлэг – Тус эмнэлэг нь саналаа өгсөн 18-25 насны залууст үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөртгүй, фторт түрхлэгийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр хийж үйлчилнэ.

Хаяг: Хан-Уул дүүрэг Buti town 105-р байр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button