СЕХ: Та иргэний үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой

УИХ-ын сонгуулийн санал хураалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Иргэд санал өгөхдөө иргэний цахим үнэмлэхээ гээсэн, биедээ авч яваагүй бол санаа зовох хэрэггүй. Та хурууны хээгээ уншуулан санал өгөх боломжийг бүрдүүлсэн тул сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Харин анхаарах зүйл нь, санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэж СЕХ-ноос зөвлөв. 

Таны саналаа өгснийг баталгаажуулж, баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button