П.Дэлгэрнаран: “Хар машин”-ны дүн гар тооллоготой зөрөөгүй байна

СЕХ-оос санал хураалтын “гар тооллого” буюу хяналтын тооллогын дүн мэдээг хүргэж байна.

СЕХ-ны дарга П.Нарандэлгэр “УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өндөрлөө. Автомат тооллогын дүнг энэ сарын 28-ны үүрийн 4 цагт хүргэж дууссан.

Нийт 1,158,000 мянган хүн саналаа өглөө. Саналаа өгсөн сонгогчдын тоо өмнөх сонгуулиудаас буураагүй өссөн байна. 50-аас дээс насныхан идэвхтэй оролцдог байсан бол энэ жил түүнээс доош насныхан идэвхтэй байлаа.

Цахимаар дүн мэдүүлсний дараа гар тооллого хийж эхэлсэн. Одоо 3-4 хэсгийн хорооноос ирэх дүнг хүлээж байна. Одоо байгаа хэсгийн хороодын дүн гар тооллогын дүнгээс зөрөөгүй байна.

Эдгээр хэсгийн хороодын гар тооллогын дүн нэгтгэгдсэнээр эцсийн дүнг танилцуулна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button