Женнифер Браш: Сонгууль дөхүүлэн цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн нь эрх баригч намд зүй бус давуу тал олгосон

Улсын Их Хурал(УИХ)-ын сонгуулийн үеэр гадаадын 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиллалаа.

Тэд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын сонгууль хэрхэн явагдсан талаарх дүгнэлтээ танилцуулж байна.

Ардчилсан институт, хүний эрхийн газрын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн Элчин сайд Женнифер Браш “Зургаадугаар сарын 28-нд болсон сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулалт сайтай байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин нь ардчилсан сонгууль явуулахад хангалттай бүрдсэн ч цаашид сайжруулах шаардлага байна.

Сонгуулийн байгууллага нь олон нийтийн итгэлийг хүлээсэн гэж бид үзлээ. Мөн сонгогчдын мэдээллийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжлийн түвшинд ажилласан.

Олон нийтийн сүлжээг ашиглах зэрэг хэд хэдэн хязгаарлалтыг үл харгалзан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нөөц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа. Цаашлаад сонгууль дөхүүлэн цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн нь эрх баригч намд зүй бус давуу тал олгосон” гэж онцлов.

Түүнчлэн тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээний мэдээлэл гарч байсан ч мэдээний хөтөлбөр, аналитик мэдээлэл хязгаарлагдмал байсны зэрэгцээ эрх баригч намыг дэмжсэн байр суурьтай байсан нь сонгогчдыг мэдээлэлтэйгээр сонголт хийхэд саад болж байв.

Санал хураах өдөр санал хураах үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, дүнг шуурхай, ил тод мэдээлсэн. Гэхдээ зарим хэсгийн хороонд саналын хуудас тоолох ажиллагааг баталгаажуулаагүй нь үйл явцад сөргөөр нөлөөлсөн” гэсэн юм.

 2024-2028 оны парламентын гишүүдийн 25 хувь буюу 32 нь эмэгтэй гишүүн байх юм. Өмнөх парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь нь 17 байв. Энэхүү ахицыг Элчин сайд Женнифер Браш сайшааж “Хязгаарлагдмал нөөц, жендэрийн хэвшмэл ойлголтыг үл харгалзан сонгуульд нэр дэвшсэн бүх эмэгтэйчүүддээ баяр хүргэе.

Сонгуульд өрсөлдсөн 1,336 нэр дэвшигчийн 519 нь эмэгтэй байлаа. Хэдийгээр тэд улс даяар идэвхтэй кампанит ажил өрнүүлсэн ч эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн мессэж үгүйлэгдсэн” хэмээлээ.

Гадаадын ажиглагчдын баг сонгуулийн ажиглалтын нэгдсэн тайлан 2-3 сарын дараа бүрэн эхээрээ нийтлэгдэх юм байна.

5 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
22 days ago

Манай улм цалингаа нэмнээ яана чамд ямар хамаатай юм. Бүрэн эрхт Монгол улсын дотоод асуудал. Та гэртээ харь даа.

flippy
11 days ago
Reply to  ЗОЧИН

Goy helsen tsohioch!

ард
21 days ago

Гадныхаар заалгахгүйгээр Монголчууд сонгуулиа өгөх мэдлэгтэй болсон. Тэд бол илүү юм.

иргэн
21 days ago

Монгол улс гадаадын хүмүүсээр дотоод асуудлаа шийдүүлдэг газар биш авгай минь хол очиж хуц, Монголоос зайлсан чинь дээр байх шүү.

Иргэн
20 days ago

Монголын төр үржээд дуусдаггүй ядуусыг тэжээхээс гадна компанийхныг өмч хувьчлал, хөгжлийн банк, тендер, зөвлөх үйлчилгээ, ждү, нүүрс зэргээр дамжуулан баяжуулдаг юм. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм.

Back to top button