Наадмын билетийг 07.00 цагт борлуулж эхэлнэ гэж мэдээлсэн боловч 08.00 цагт бүх билет зарагдсан байв

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. 

Тасалбарыг долоодугаар сарын 1-нээсwww.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ гэж мэдээлсэн билээ. 1-ний өглөөний 08.00 цагт тус сайтад тасалбар авахаар нэвтэрсэн боловч бүх билет борлуулагдаж дууссан төлөвтэй байв. 

Захиалга авах боломжтой суудал нь улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгөтай байх агаад бүх суудал саарал өнгөтэй байгаа нь нэг ч суудал үлдээгүй билет зарагдсан гэсэн төлөв юм. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button