Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.  

МАН-ынн Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.  

Ингээд “Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилъё” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 126 гишүүнээс таван  гишүүн татгалзсан. Гишүүдийн олонхийн саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо. 

Ингээд УИХ-ын тамгыг шинээр томилогдсон даргад хүлээлгэн өгснөөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button