НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

Татварын ерөнхий газраас 2024 оны НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button