Чингис хааны хөшөө рүү зааж танхайран, бичлэг хийсэн гадаадын иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсоод “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд” гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж, хүйтнээр инээж буй бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд цацагдсан.

Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
temercheder
17 days ago

ene muu haryydiig nytagaasaa bysyyhan heej garga?…

Back to top button