ЭШ-ын дүн онооны жагсаалтыг 24 цагийн дотор цахим хуудсанд байршуулж зарлана

Элсэлтийн шалгалт өнөөдрөөс улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ. Хуульд өөрчлөлт орсноор элсэлтийн ерөнхий шалгалт бус элсэлтийн шалгалт гэж нэрийдэх болсон.

Энэ жилийн шалгалтад 35 мянган шалгуулагч бүртгүүлсэн. Нийт шалгуулагчид 10 хичээлийн шалгалт өгнө. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх юм.
Улсын хэмжээнд нийт 46 байршилд шалгалт өгөх юм.
Шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ.
Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mnцахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулна.
ЭШ-ын дүн онооны жагсаалтыг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ХУУДАС
ЭШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.
ЭШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 33 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
ДҮН, ОНООГ ДҮЙЦҮҮЛЭХ
БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн а/66 тоот тушаалаар батлагдсан “элсэлтийн шалгалтын журам”-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу Гадаадын их дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн AS /advanced subsidiary/, A /advanced/, болон ІВ /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын оноотой үнэлгээтэй дүйцүүлсэн.
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ–2100″ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын шийдвэрээр хамран сургах тойргийг өөрчилсөн бол энэ журамд заасан хугацааны шаардлага хангаагүй гэж үзэхгүй.
Суралцагч англи хэл, орос хэлний хичээлийн элсэлтийн шалгалтыг зэрэг өгсөн тохиолдолд гадаад хэлний хичээлийн шалгалтын оноог өндөр оноо авсан хичээлийн оноогоор тооцно. Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн оноог тооцохгүй.