Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох санал орууллаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1.2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулжээ.
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.