ГЕГ: Экспортын дүн импортын дүнгээс 2505.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа

2024 оны эхний 6 сард Монгол улс дэлхийн 148 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 13262.6 сая ам.доллар болж 2023 оны мөн үеэс 1426.6 сая ам.доллар буюу 12.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2505.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Гадаад худалдаа 2024 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр манай улс экспортод 7886.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 280.6 сая ам.доллараар буюу 3.7 хувиар өсчээ.

2024 оны эхний 6 сарын эрдэс бүтээгдэхүүний экспортын 97.7 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна гэж ГЕГ-аас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
searc h
9 days ago

Perfect execution!searc h

Back to top button