Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглоно

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглоно.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг энэ сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж Монголын үндэсний бөхийн холбоо мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button