Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг, хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг томилно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг томилохоор болсныг Эдийн засгийн форумын үеэр мэдээллээ. АН-ын дарга ийнхүү Ч.Хүрэлбаатарын ажлыг хүлээн авч, ирэх 4 жилд үргэлжлүүлэн ажиллахаар болж байна.

Одоогийн байдлаар бусад сайд нарын талаар мэдээлэл гараагүй байгаа бөгөөд хамтарсан Засгийн газрын эхний сайдын нэр албан ёсоор зарлагдаж байгаа нь энэ.

Өнгөрсөн баасан гаригт Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилсон. Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлэх бөгөөд сонгуулийн үр дүнгийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах талаар яриа гараад байсан.

АН-ын ҮБХ өчигдөр орой хуралдаж, Засгийн газарт орж ажиллахаа мэдэгдсэн бол өнөөдөр ХҮН намын дарга Т.Доржханд мөн ижил байр суурьтай байгаагаа илэрхийлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button