Их баяр наадмын халх сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн Их баяр наадмын халх сурын харваа эхэллээ.

Халх сурын харваа:

Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд 30 сур өрж харвах агаад бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, уран гоёмсог, хөндий суран сүлжмэлийг “сур” хэмээн нэрийднэ.

Сураа давхарлан тавьсныг “домбо” гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд тус бүр гурван хасаа хөндлөн тавьсныг “хүзүү” хэмээн нэрлэнэ. Голын хоёр домбо нь улаан байх ба хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг “зурхай” гэдэг. Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button