Уяачдын наадам өнөөдөр Хүй долоон худагт болно

Хүй долоон худагт өнөөдөр уламжлал ёсоор Уяачдын наадам болно. Энэ үеэр эрлийз буюу сонгомол дээд, дунд насны уралдаан болж, 64 бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Энэ жилээс жороо морины төрөлд түрүүлж, айрагдсан уяачдад цол, чимэг олгохоор хуульд тусгасан юм. 

Ингэснээр жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгохоор болсон.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд дараах асуудлыг зохицуулсан байдаг.

Үүнд:

  • 10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
  • 10.5.Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
  • 10.6.Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
NAADAM
10 months ago

МОНГОЛ НААДМЫН ТУУХЭНД БАТСУУРЬ АВРАГА ХАМГИЙН МУУХАЙ БАРИЛДААН УЗУУЛЛЭЭ ОЛИГТОЙ ШУУГЧ БАЙСАН БОЛ БАТСУУРИЙН БУСАРМАГ УЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЕСТОЙ БАЙТАЛ ШУУГЧ НАР ХУРТЭЛ БАТСУУРИЙН БУЛАЙ УЙЛДЛИЙГ ДЭМЖЛЭЭ МОНГОЛЫН БОХ ИЙМ Л ЗАВААН БАС БУЛХАЙТАЙ БАЙХ ЮМ БАТСУУРИЙН ЛУЙВРЫН БУЛАЙ БАРИЛДААНЫГ МОНГОЛЫН БОХИЙН ХОЛБОО ДАХИН ХЭЛЭЛЦЭЖ БОХИЙГ ЦЭВЭР БАЙЛГАХ ШИНЭ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Back to top button