Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь ашиглахгүй байхыг зөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 17, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 6 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Мөн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагахыг НОБГ-аас зөвлөж байна.