Тяньжин боомтод үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрлийг шийдвэрлэхээр санал солилцжээ

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар:

  • Чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал солилцож, иж бүрэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд хийж эхлүүлэх дээр хоёр тал харилцан санал нэгдэв.
  • Тянжинь боомт дээр үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрөл, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлаар харилцан санал солилцож, цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.
  • Сэргээгдэх эрчим хүчний салбар болон Шинжлэх ухааны парк байгуулах асуудлаар  цаашид хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо.
  • Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.

Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button