СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурт сэлэх гэж орсон гурван хүн живжээ

Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага онцгой байдлын албанд энэ сарын 24-ний өдрийн 14:37 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход 45, 35, 24 настай гурван иргэн Хөвсгөл нуурт живж нас барсан барсан байв.
Цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иймд ард, иргэд гол, нуурын усанд орохдоо аюулгүй байдлаа сайтар хангахыг сэрэмжлүүлж байна.