ОЛИМП 2024: Б.Баасанхүү АЛТАН МЕДАЛИЙН төлөө өрсөлдөх эрхээ авлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү өрсөлдөж байна. Тэрээр шөвгийн дөрөвт Европын АШТ-ий хүрэл медальт Испанийн Лаура Мартенистай учраа таарсан юм.

Барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг руу орж, эцэст нь Б.Баасанхүү дархан унаж шидэх мэхээрээ алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button