“Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 5-наас эхлүүлээд буй.
Өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус явж байгаа юм.
Харин нийтийн тээврийн автобусны үйлчилгээний үнийн хувьд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 1,5000, хүүхэд 7,000 төгрөг бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг байна.


Сүх-ийн талбайд таксны зогсоол бий юу. нисэх явах, ирэх зорчигч ачаа бараатай шүү. Автобус, таксын зогсоолын уялдаа, холбоосоо тунгаан бодсон биз.