Олимп 2024: Өнөөдрийн манай тамирчдын хуваарь

Парис 2024 зуны олимпын сүүлээсээ хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн таван тамирчин өрсөлдөнө.

Энэ өдөр

  • 14:00 цаг. Эрэгтэй марафон гүйлтэд Бат-Очирын Сэр-Од уралдана. Түүнтэй хамт 79 тамирчин гүйнэ.
  • 17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жингийн дагах барилдаанд Пүрэвдоржийн Орхон 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Болгарын 27 настай Билиана Живкова Дудоватай барилдана.
  • 17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй 76 кг жингийн эхний шатанд Энх-Амарын Даваанасан Африк тивийн хоёр удаагийн аварга Нигерийн 30 настай Ханна Амучечи Руебэнтэй барилдана.
  • 17:00 цаг. Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жингийн эхний шатанд Төмөр-Очирын Тулга дэлхийн аваргын хошой хүрэл медальт Кубын 35 настай Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдана.
  • 22:00 цаг. Хүндийн өргөлтийн эмэгтэй -81 кг жинд Мөнхжанцангийн Анхцэцэг өрсөлдөнө. Түүний жинд нийт 13 тамирчин хүчийг үзнэ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button