“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг хоёр сарын хугацаагаар хойшлуулав
“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлыг хоёр дахь удаагаа хойшлууллаа.
Зарим өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт шүүхэд ирүүлжээ. Эдгээрийг шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж шүүх хурлыг аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хоёр сарын хугацаагаар хойшлуулав.