Түүхч Ч.Содбилэгийг Хойд Солонгосын ЭСЯ-д ажиллах дипломат ажилтнаар томилжээ

Гадаад харилцааны яамнаас түүхч, судлаач Ч.Содбилэгийг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгосын Элчин сайдын яаманд ажиллах дипломатач ажилтнаар томилжээ.

Ч.Содбилэг нь Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайдын Ажлын албаны үг илтгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.

  • Төрсөн он: 1992.08.03
  • Төгссөн сургууль: Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор /2010 он/, МУИС-ийн Монгол, хятад хэл судлалын анги /2016 он/
  • Мэргэжил: Түүхч, судлаач

Тэрбээр Их Юань хэмээх улсын түүхийг судалдаг бөгөөд 11 дүгээр ангийн сурагч байхдаа “Монголын их Юань улсын түүх” ном бичиж байв. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр түүний С.Зориг агсны гэргий Б.Булган болон С.Зоригийн амийг хөнөөсөн гэж буруутгагдаж байсан Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нартай ярилцсан нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button