Приус Центр МУГТ Т.Тулгад 100 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо

Сүлжээ Авто Засварын Төв Приус Центр нь чөлөөт бөхийн тамирчин МУГТ Т. Тулгад 2028 оны Олимпийн наадам хүртэл 100 сая төгрөгийн тэтгэлгийг сар бүр хуваан олгохоор боллоо.

2024 оны Олимпын чөлөөт бөхийн 65 кг жинд барилдсан МУГТ Т. Тулгын барилдаан медаль авч чадаагүй ч гэсэн Монгол түмнийхээ сэтгэлийг баясгаж, чансаатай тамирчин гэдгээ харуулсан.

Тамирчин хүний амьдралын замналд уналт, босолт үргэлж ээлжилдэг учраас зөвхөн ялалт байгуулаад ирэхэд нь шагнах бус ямар ч үед нь  түшиж, тамирчныхаа замналыг тууштай үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь бид бүхний үүрэг билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button