Японы Шизүока мужид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчдыг сонгон шалгаруулна

Боловсролын яамнаас Япон улсын Шизүока мужид сурагч солилцооны тав хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалт зарлажээ. Шалгаруулалтад:

  • Монгол Улсын иргэн;
  • ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч;
  • 16-18 настай;
  • Өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Гадаад паспортын хуулбар
  • Эсээ

Эсээнд тавигдах шаардлага:

  • 400 үгэнд багтаах;
  • Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
  • Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
  • Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
  • Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.

Эсээг:

  • Дэлхийн иргэн гэж миний бодлоор
  • Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
  • Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
  • Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
  • Ирээдүйн тухай миний бодол сэдвийн хүрээнд бичнэ.

Дээрх шалгуурт нийцэж байгаа бол дурдсан баримт бичгүүдийг 2024 оны наймдугаар сарын 30-ны дотор [email protected] мэйл хаяг руу илгээх юм байна. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button