“Төв шуудан” зэрэг 20 уулзварт явган хүн гарах ногоон гэрэл 40 секунд асахаар тохируулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд  явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зарим ажил арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гарцын гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн.

“Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүний дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулахаар болсон” гэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй.  Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тооцож тохируулжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
6 days ago

Цоожны худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хүмүүс орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж гарч, айлуудыг ухаж байна. Тиймээс цоожны худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо! Мөн айлуудыг хажуу айлууд нь ухдаг гэдгийг цагдаа нар мэдсээр байтал арга хэмжээ авдаггүй.

Back to top button