Гарын авлага: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд

Виз шаардахгүй, хямд үнэтэй, очиход хялбар тэргүүтэй олоншалтгааны улмаас урд хөрш маань монголчууд биднийхувьд хамгийн ихээр зорин очдог орон болжээ. Улс төрийнбайдал, технологийн хэрэглээ зэргээс шалтгаалаад Хятадыннөхцөл байдал манай улсаас ялгаатай. Тэр дундаа өдөртутамдаа хэрэглэдэг аппууд нь тэс өөр хэмээн хэлэхэдбуруудахгүй.

Орчин цагт ухаалаг утасны аппгүй амьдрахад улам л хүндболоод байна шүү дээ. Тиймээс Хятад руу урт, богинохугацаагаар аялж, сурах, амрах гэж яваа хүн бүрийн утсандээр нь заавал байх ёстой аппуудыг танилцуулъя. Эдгээраппгүй бол Хятадад аж төрөх тун бэрхшээлтэй шүү. Хилийндээс алхахаасаа өмнө заавал татаарай.

Хятадад Facebook, Instagram, Google зэрэг аппуудажилладаггүй гэдгийг та сонсож байсан л биз дээ? Тусулсын хувьд цахим орчны өндөр хараа хяналттай тул тазаавал VPN апп татаж байж эдгээр хориглогдсон аппуудыгашиглаж болно. Энгийнээр тайлбарлавал VPN нь таныцахим орчин руу хандаж байгаа байршлыг өөрчлөх бөгөөдулмаар Хятадад байгаа ч гэсэн интернэтэд өөр улсаас хандахболомжтой гэсэн үг.

Иймд танд юун түрүүнд VPN апп хэрэгтэй. Үнэгүй гэвэлHotspot Shield-ийг, мөнгө төлөхөд бэлэн бол Express VPN-ийг санал болгоё. Түүнчлэн шууд эндээс явахдаа л интернэттэй байхыг хүсвэл Holafly, Airalo-г ашиглажХятадад ашиглаж болох дататай и-сим аваарай.

Урд хөршид очвол цаасан мөнгийг бараг л харахгүй боловуу. Бүгд л цахимаар тооцоо хийдэг. Үүнд мэдээж AliPayболон WeChat-ийг өргөнөөр ашигладаг. WeChat бол зөвхөнтөлбөр тооцоо гэлтгүй энд дурдах бүх л чухал үйлчилгээг агуулсан супер апп гэдгийг уншигч та хэдийн мэдэх биз ээ. Харин AliPay бол зөвхөн төлбөр тооцоо хийх зориулалттайапп. Гэхдээ энэ хоёр аппт өөрийн төлбөрийн картаа холбох, цэнэглэх, шимтгэл төлөх, гүйлгээгээ хянах гээд багагүйчирэгдэл үүсдэг үү?

Тэгвэл танд UnionPay аппыг ашиглахыг зөвлөж байна. Энэапп хэд хэдэн онцлог, давуу талтай:

– Хятадын “UnionPay International”-с гаргасан төлбөртооцооны апп тул Хятадад ямар ч асуудалгүйажилладаг,

– WeChat, AliPay-ийн QR кодыг уншдаг тул та хаана ч байсан төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаар санаазоволтгүй. Такси, нийтийн тээвэр, гудамжны мухлагтхүртэл төлбөр тооцоогоо гар утсаараа хийх боломжтой,

– Голомт банкны UnionPay картыг энэ апп-д холбоодХятадад төлбөр тооцоогоо хийхэд ямар ч шимтгэлгүй,

– “UnionPay International”-ийн хөнгөлөлтийн сүлжээндбагтдаг 60 гаруй сая дэлгүүр, худалдааны төв, зочидбуудал, ресторанд төлбөр тооцоо хийгээд олон төрлийнхөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж болно.

Товчхондоо карт, бэлэн мөнгө биедээ авч явахшаардлагагүй, гар утас тань байхад л хангалттай гэсэн үг. UnionPay аппд Голомт банкны UnionPay картыг холбохболомжтой бөгөөд хэрэв та картгүй бол энд даржзахиалаарай.

Хятадад үзэж, харах газар үнэхээр их. Тэр бүгдийнтасалбарыг авч, буудал, нислэгээ хямд үнээр захиалахыгхүсвэл Trip аппыг татаарай. Бээжингийн Universal Studio орох гэж байгаа бол Universal Studios Beijing аппыг мөнтатах хэрэгтэй хувийн туршлагаасаа зөвлөе. Мөн Хятадынхаана ч очиж, юу ч хийсэн англиар ярьдаг хүн олоход хэцүүтул Google Translate аппаа татаж, Монгол-Хятад хэлнийорчуулгыг интернэтгүй үед ч гэсэн ашиглах тохиргоог ньхийгээрэй. Мөн Pleco хэмээх толь бичгийг хятад хэлнийхамгийн сайн, үнэ төлбөргүй толь хэмээдэг.

Таньж мэдэхгүй улсад нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг болмөнхийн толгойны өвчин. Хятадын томоохон хотуудадметроны систем нэн сайн хөгжсөн тул Metro China Subwayапптай байхад хүссэн газартаа бага үнээр, хурдан шуурхайочих боломжтой. Такси барья гэвэл англи хэлний сонголттойDidi аппыг санал болгоё. Харин газрын зураг гэвэл Baidu MapsGaode Maps гэсэн хоёр апптай байхад газардахгүй.

Урт өдрийн дараа буудлын тухлаг өрөөндөө хоол идэж, киноүзэж, дуу сонсох шиг жаргал хаана байх вэ? Netflix, Spotify, YouTube ажиллахгүй тул дуу сонсох бол QQMusic, киноүзэх бол iQiyi, хоол захиалах болох Sherpas аппыг санал болгож байна.

Таны аялалд амжилт хүсье.

Back to top button