Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллана

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай.

Мөн Бонны Алтангэрэл гэгддэг хуульч Т.Алтангэрэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Н.Отгончимэг нар УИХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллана.  

Цэндийн Мөнх-Оргил

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1982 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1988 онд ЗХУ, Москва хот Олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын хуульч

АНУ, Харвардын их сургууль, хуулийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1988-1991 онд Гадаад явдлын яам, олон улсын байгууллагын хэлтэс, дипломат атташе

1991-1995 онд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, Дипломат гуравдугаар нарийн бичгийн дарга/

1996-1997 онд АНУ, Вашингтон хот, хуулийн пүүсэд хуульч

1997-2000 онд “Мөнх-оргил идэш Линч” ХХК хуулийн зөвлөх, компаний гүйцэтгэх захирал

2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

2006-2007 онд Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ Англи, Орос, Франц

ЦАХИМ ШУУДАН [email protected]

ЦАХИМ ХУУДАС http://munkhorgilts.parliament.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button