Байрны үнэ яагаад буух ёстой вэ?

Бид төр засаг, хотын даргаас хямд байр шаардах эрхтэй.
Сайн байцгаана уу эрхэм хүндэт уншигчид аа? Оллоо сайтын зүгээс “Байрны үнэ удахгүй унах тул яарч үнэтэй байр бүү ав” гэх утгатай пост оруулсандаа тайлбар хийх нь зүйтэй болов уу.
Юуны түрүүнд бидний сэтгэхүйд асуудал байна. Манай улсад аливаа зүйлийн үнэ тэнгэрт хадталаа өсөж болдог ч хэзээ ч буурч байсан түүх байхгүй, энэ ингээд өсч л байдаг гэх бодлыг бид сэтгэхүйдээ аль хэдийн кодолжээ. Зарчмын хувьд, бидний дотооддоо үйлдвэрлэж байгаа бүх зүйлийн үнэ буурах бүрэн боломжтой. Бодоод үзвэл дотоодын үйлдвэр үйлчилгээгээ дэмжих гэтэл бүгд экспортын бараа бүтээгдэхүүнээс хэд дахин илүү үнэтэй байдаг. Мэдээж хэрэг хотын төвд байгаа объектуудын үнийг буулгах талаар бид яриагүй. Зөвхөн хүний наад захын амьдралын хэрэгцээ болох “орон байрны” тухай ярьж байна. Жишээлбэл, зургаан дэд бүтэцтэй, 12 мянган айлын орон сууц барьна гэж засгийн газар олон жил ярьж байгаа ч үйлдэл болгоогүй л байна. Үндсэндээ сүүлийн 30 жил эрх барьсан МАН бүх зүйлийн үнийг өсгөсөөр ирсэнд иргэд бид ч дасаж чих зөөлөнтэй болжээ.
Үндэсний статистикийн хорооноос хэдхэн хоногийн өмнө хоёр өрөө байр түрээслэх үнэ иргэдийн дундаж цалингийн хэдэн хувь болох талаар бусад орнуудтай харьцуулсан тоон үзүүлэлтийг гаргасан. Тус тоон үзүүлэлтэд Солонгос, Япон, Франц, АНУ, Монгол зэрэг улсуудыг багтаасан бөгөөд манай улс хамгийн сүүлд өндөр ба авч буй цалингийнхаа 88 хувийг байрны түрээсэнд өгдөг гэсэн судалгаа гарсан байна.
Өнөөдрийн бүх зүйлийн үнэ өсөж байгаа асуудалд эрх баригчид буруутай. Учир нь тэд үүн дээр зохион байгуулалттай, зөв арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн бол өнөөдрийн бидний цалин нь хэвэндээ ч бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсдөг асуудал үүсэхгүй байх байлаа. Олон зүйлийн үнэ хямд, үнээ барьсан байдалтай байх бүрэн боломжтой байх байсан.
Хоёрдугаарт, байрны нэг метр квадрат 3 саяаас буухгүй байна. Хуучин угсармал 9 давхар барилга хэдэн төгрөгний ханшаар хэдэн онд бүтсэн бэ? одоо хэдэн жилийн насжилттай вэ? Гэтэл бид хуучны 2-3 өрөө байрыг шинэ баригдсан байртай дүйцэхүйц үнэтэй үнээр худалдан авах нь зөв үү? Хэр шудрага вэ? Байрны үнийн өсөлтөнд нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл бол агентууд. Тэд санаатай болон санамсаргүй байдлаар байрны үнийг хөөсрүүлж дундаас нь өөрсдөө ашиг олдог. Мөн барилгын материалын үнийг санаатай хөөрөгдүүлж, хомсдол үүсгэдэг хэсэг бүлэг хүмүүс ч бий, энэ ажлыг манай засгийн газар өөрсдөө ч хийдэг үе бий гэх мэтчилэн ард түмнийхээ халаасыг тэмтэрч, шувтарч байдаг ийм л эрх баригчдыг бид өнгөрсөн хугацаанд сонгожээ. Ингээд үзэхээр байрны үнийг тэнгэрт хадуулж байгаа учир шалтгаан нь сонгогч та өөрөө юм. Яагаад үүнд таныг буруутгаж байна вэ гэвэл та өнөөдрийг хүртэл сонголтоо худалдсан, эсвэл МАН-ыг л сонгох ёстой гэдэг үзлээр сонголт хийснээр л үнэ өсч байна.
Бид асар уудам газар нутагтай, хоёр талруугаа хотоо тэлээд дагуул хотууд байгуулж, тэндээ орон сууц барьж метр квадрат нь нэг сая орчмын байранд амьдрах бүрэн бололцоотой. Ингэж гэр хороололд амьдарч буй хүмүүсээ байр орон сууцтай болгож утаанаасаа ч салах боломжтой. Байрны үнэ буух боломжтойг эдийн засагчид ч хэлдэг. Энийг шийдэх цор ганц арга нь бид сонголтоо зөв хийх ёстой. Сэтгэл зүтгэлгүй, өнөө маргаашийн идэж уухаа харсан нөхдийг сонгохоо зогсооё.
Зөв дэмжиж бна авахгүй байх хэрэгтэй шүү