“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр 2024” -ийн бүртгэл эхэллээ

  1.  “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS[1]тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2024 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:

Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 2024/9/3 (Мягмар)-2024/10/25 (Баасан) хүртэл

Докторын хөтөлбөрийн бүртгэл: 2024/9/3 (Мягмар)-2024/12/6 (Баасан) хүртэл

  1. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, мөн Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилготой болно. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2024 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
  1. Монгол улсад Энэхүү хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 420 иргэнийг магистрын түвшний хөтөлбөрт, 12 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт суралцуулахаар илгээсэн. Одоогийн байдлаар нийт илгээсэн иргэдийн 380 нь сургуулиа амжилттай төгсөж, төрийн захиргааны төв байгууллагууд болоод Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
  1. Энэ жил 15 магистрын оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их сургуульд тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцуулах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
  1. Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах тул оролцохыг хүсвэл JDS цахим хуудас дахь холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж танилцуулга семинар зохион байгуулах боломжтой.
  • 2024 оны 9-р сарын 18 (Лхагва), 14:00-15:30 цагт (Цахимаар)
  • 2024 оны 9-р сарын 23 (Даваа), 17:30-19:00 цагт (Танхимаар*)
  • 2024 оны 9-р сарын 23 (Даваа), 19:00-20:00 цагт (Цахимаар болон танхимаар*, Төгсөгчийн лекц: Судалгааны төлөвлөгөө бичих арга зүй)
  • 2024 оны 9-р сарын 28 (Бямба), 11:00-12:30 цагт (Танхимаар*)
  • 2024 оны 10-р сарын 5 (Бямба), 11:00-12:30 цагт (Танхимаар*)

*** Танхимаар Монгол-Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд зохион байгуулна.

  1. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаас (http://jds-scholarship.org/), эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (Мэйл: [email protected], FB: @JDS Mongolia) -оос авна уу.

Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд

JDS-ийн докторын хөтөлбөр нь зарчмын хувьд Япон улсад магистр хамгаалсан сургуульдаа элсэж, дараах чиглэлээр суралцна. Суралцах сургууль нь дараах их сургуулиудаар хязгаарлагдахгүй.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button