Л.Энх-Амгалан: E-Mongolia системд 24 үйлчилгээг цахимжуулж, 3.9 сая хүнд хүргэлээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын үйлчилгээг эрчимтэй цахимжуулж байна.
Энэ ажлын үр дүнд нийгмийн даатгалын 34 төрлийн 24 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia цахим системд 16 үйлчилгээгээ холбож, 2024 оны эхний 8 сарын байдлаар давтагдсан тоогоор 3.9 сая хүнд үйлчилгээгээ хүргэлээ.
Үүний үр дүнд цаг хугацаа орон зайнаас үл хамааран, түргэн шуурхай, түгжрэхгүй, зардал гаргахгүй, ил тод, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ авах боломжтой болж байна.
Цаашдаа цахимжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд тулгуурлан иргэд, даатгуулагч, ажил олгогчийг биеэр ирэх шаардлагагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.