П.Наранбаяр сайд Кембриджийн боловсролын зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Боловсролын сайд П.Наранбаяр Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа.

Кембриджийн их сургуулийн Боловсролын сургуулийн захирал асан профессор Жефф нь олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлынхаа хүрээнд МУБИС-д “Багш бэлтгэх боловсролын төгсөлтийн дараах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо”-г бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Уулзалтын үеэр уг хөтөлбөрийн талаар ярилцаж, тогтолцоог сайжруулах зөвлөмж, стратегийн тайланг ойрын хугацаанд боловсруулан, Боловсролын сайдад хүргүүлэхээр болов.

Эх сурвалж: БШУЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button