Итгэл Найдвар, Боломж Улаанбаатар марафон энэ сарын 21нд болно

10 дахь удаагаа зохион байгуулагдах Итгэл, найдвар, боломж Улаанбаатар марафон 9-р сарын 21-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүн Монгол Хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд анх удаа нийслэлд зохион байгуулдаг автомашингүй өдөр Дүнжингаравын замаар болно.
Тус марафон нь Гүйлтийн спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж өөртөө итгэх итгэл, найдварыг бий болгох, нийгмийн харилцааг нь нэмэгдүүлж эрүүл, тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Нийт 10 төрлөөр эрэгтэй/эмэгтэй, энгийн пара гэсэн 6 насны ангилалаар зохион байгуулагдах тус гүйлтэнд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг хайрлаарай.


Бүртгэлийг achilles.marathon.mn сайтаар болон 9-р сарын 18-20-ны өдрүүдэд СТӨ-нд болох марафоны экспод бүртгэнэ.
Пара ангиллын болон Оюутны гүйлтүүд бүртгэлийн хураамжгүй.
Гүйлтэнд оролцсон хүн бүрт ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, батламж олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Achilles International Mongolia фэйсбүүк хуудсаар аваарай.