Паркийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг хаана

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Авто замыг энэ сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ- аас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button