120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн,
- Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.