Сонгуулийн хороод “Сонгогчийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод 2024 оны есдүгээр сарын 13-аас эхлэн амралтын өдрүүдэд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг байгуулж байгаа. Энэ амралтын өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээ мэдээлэл хүргэж, AR технолоигор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч” болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загвар танилцуулж байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, 2024 оны 10 дугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Түүнчлэн санал тоолох автомат төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, турших боломжоор сонгогчдыг хангаж байгаа юм.
Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28, 29-ний өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Vidio orang Coli