“Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлнэ гэв

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тeйлоры хүлээн авч уулзан, “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.

Боловсролын яам, Азийн сан хамтран Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр номоор дамжуулан бага насны (0-5 насны) хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хамт ном унших дадал хэвшүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд номын ач холбогдлыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулж, унших дадал, арга техникийн талаарх зөвлөгөөг цахим орчинд түгээн, “Let’s Read” гар утасны аппликейшн буюу цахим номын санг бүтээж, гадаад хэлээр 10 мянга гаруй, монгол хэлээр 230 орчим хүүхдийн номыг байршуулжээ.

Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номын тусыг таниулах, эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ ном унших өгөх соёлыг дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тул хүүхдийн уншаад ойлгох чадварыг сайжруулах шаардлагатай байгаа энэ цаг үед “Хамтдаа уншицгаая” төслийг дэмжин, үргэлжлүүлнэ хэмээн салбарын сайд мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Боловсролын яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button