“School police” нарыг скүүтер, сурронтой хүмүүст шаардлага тавихыг зөвлөв

Нийслэлийн боловсролын газраас “School police” буюу сургуулийн цагдаагаар ажиллах эцэг, эх асран хамгаалагч нарт хандан дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

  • Зам хөндлөн гарах гэж ирсэн хүүхдийг явган хүний гарцын ойролцоо зогсоох, гарц руу ирж буй тээврийн хэрэгсэл рүү шар дарцгаар даллаж бүрэн зогссоны дараа явган зорчигчийг гарц руу оруулах
  • Хөдөлгөөний ачаалал ихтэй үед явган зорчигчдыг аль болох бөөгнөрүүлж аюулгүй байдлыг хангаж зам хөндлөн гаргах (нэг хүүхэд, нэг автомашин явуулах байдлаар зохиомол түгжрэл үүсгэхгүй байх)
  • Явган хүний гарцгүй хэсгээр зам гарах гэж байгаа хүүхэд, эцэг, эхчүүдийг гарцаар гарах шаардлага өгөх
  • Сургууль орчмын бүсэд зорчих хэсэг дээр болон зорчих хэсгийн ойролцоо хүүхдийг спорт тоглоомоор тоглуулахгүй байх
  • Унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтертэй явган зорчигчдод шаардлага тавьж, тухайн тээврийн хэрэгслээсээ бууж явган түрж зам хөндлөн гарахыг шаардах зэргийг багтаажээ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button