Л.Бямбасүрэн, Б.Номинсувд, С.Ундрамд авсан цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгожээ
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Яллагдагч Л.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Чинзориг, З.Хүрэлсүх, яллагдагч Б.Номинсувдын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, яллагдагч С.Ундрамын өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийг эзгүйд томилогдсон шүүгч энэ сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Ингээд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор, шүүхээс тухайн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан 6 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс сонгон хэрэглэдэг.
Яллагдагчид, тэдгээрийн өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналынхаа үндэслэл, холбогдох нотлох баримтыг танилцуулаагүй.
Үүний гол зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, хэвийн нөхцөлөөр явагдах боломжийг хангах, яллагдагч этгээдийг оргон зайлах болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байдаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь бусад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд төрөлдөө орох бөгөөд энэ ч утгаараа прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрийг нарийвчлан тогтоосон байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж заасан.
Хяналтын прокурорын зүгээс яллагдагчид, тэдгээрийн өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналынхаа үндэслэл, холбогдох нотлох баримтыг танилцуулаагүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Эх сурвалж: GOGO.mn
ER N BOL SHUUH PROUROR .. TCAGDAA HORIH …TURIIN BAIGUULLAGIIN AJILTNUUD B UGD ….MONGOL ULSIIN HUULIIG UURSDUUNHUU ERH ASHGIIN TULD SHIIDVERUUDEE GARGADAGSHUU… OLON ULSIIN EPERTUUDIIG ORUULJ HUULIIG HERHEN GAJUUDUULJ AVILGAL AA HERHEN TCAIRUULDAGIIG CHINI ILCHLENESHUU…MONGOLGIIN HUULIIN HAN ICHIJ AMDRAH TCAG UE UDAHGUISHUU…MONGOL ULSIIN SAIN SAIHAN BUHNIIG AVILGACHID HUULICHIDTAIGAA HUVAAGAA D TCUSALJ BGAA N GAGTCHUU HAMGIIN UNENSHUU… TCAG N IREHEER BAIGAL TA NARAAS ….