“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?
Голомт банк иргэд, харилцагчдынхаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, санхүүгийн дархлаатай болоход нь дэмжих “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дууссан.Бид “Хадгаламжтай аялал” аянаар дамжуулан харилцагч таны хуримтлуулах зуршлыг үргэлжлүүлэн дэмжихээрОйрхи Дорнодыг зорих ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо.
Энэ удаа харилцагч та 2024.10.01-2024.12.31-ний хоорондхуримтлалдаа хөрөнгө оруулаад Ойрхи Дорнод тэр дундаа Катар, Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улсаар хил дамнан аялах CRUISE аяллын хос эрхийг хожих боломжтой.
Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээсэн, хугацаа сунгасан, орлого нэмсэн харилцагч бүрд дараах нөхцөлийн дагуу сугалааны эрх олгох юм.
6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
• Шинээр нээсэн
• Орлого нэмсэн
• Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа;
12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
• Шинээр нээсэн
• Орлого нэмсэн
• Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1ш сугалаа тус тус олгоно.
Харин нийт сугалаатай харилцагчдаас аяны төгсгөлдхамгийн азтай 10 хүнийг тодруулан 3 улсын, 4 хотоор усан онгоцтой CRUISE аялал хийх хос эрхээр бэлэг барих болно.Ингэхдээ Улаанбаатар хотоос 5 азтан, орон нутгаас үлдсэн 5 азтаныг тодруулахаар төлөвлөөд байна.