Барс захаас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд эгнээг хаана
“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг аравдугаар сарын 6-ны 06:00 цагаас 7-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.