“Хоум” плазагаас “Дүнжингарав”-ын уулзвар хүртэлх авто замын урд эгнээг хаана

Маргааш буюу аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас “Хоум” плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ.
Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Эх сурвалж: НЗДТГ