Баянхонгорт өвөлжилт дахин хүндрэх төлөвтэй байгаа тул УОК 100 сая төгрөг олгоно

“Шинэ хоршоо” хөдөлгөөний явц, хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллалаа.

Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан. Энэ зун 15 суманд гангийн өндөр эрсдэлтэй байжээ. Өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Тус аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.

Шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах нь нэн чухал” гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button