Улаанбаатар хотыг хөгжүүлэх төрийн албан хаагчид АНУ-д суралцахаар боллоо

НЗДТГ болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 

Хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Кертис болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсанд талархахын зэрэгцээ 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлийг хангаж буйг онцлов.

Цаашид НЗДТГ-аас Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, сургуулийн болон бусад тэтгэлэгт хамруулах тухай хэлэлцлээ. Төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг мөн уулзалтын үеэр дурджээ.

Потомакийн их сургуулийн сургалтын үндсэн чиглэл нь менежмент, мэдээллийн технологи, бизнесийн шинжлэх ухааны салбар бөгөөд эдгээр чиглэлээр хамтран ажиллах боломж болон Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтын хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай өрнүүлсэн гэв.

Өнгөрсөн онд АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нар Улаанбаатар хотод айлчлах үеэр нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нарт “Ухаалаг хот ба орон зайн мэдээллийн технологи” сэдэвт семинарыг зохион байгуулж, дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдсэн сайн туршлагаас хуваалцсан талаар Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, Бизнесийн ухааны доктор Сергей Андроников уулзалтын үеэр хэлсэн юм.

НЗДТГ, ХМОНХХ

5 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
zochin
25 days ago

ineedtei um be, hotiin hogjil geed baih um baihgui halit harahad l gehees nuraad unachihsan, ded bytez ni byr eljireed hulganuud ni haa saigui…..ochij ochij amerikaas suralzaad, oirhon tansag hogjij baigaa ulsuud baihad hudlaa mongo zaraad icheech tar!!!
Amerikuud orost irj moskvag haraad uhaan aldaj amerikdaa ochood ooriihteigee harizuulaad shivshig bolgoj baihad…..er ni surna gej yu gesen yg um be, turshlagaas l sudaldag bolohoos, busad ni darga zereg ingeneryydiin ajil shyydee malnuudaa

Иргэн
25 days ago

Америк их сургууль юу болоо гэж монголчуудыг үнэгүй сургах вэ? Өөрсдийгөө сурталчлах гэж ирсэн.

gempil
23 days ago

hot hugjuulehed zsaval amerik yvah hereggui , Ereen , huh hot yvhad buren surah asuudal shiidegdeh ym bnlee ! Nymbaatar darga aa !

gempil
21 days ago

ene l buruu bndaa ,

ха ха
21 days ago

Төрийн албан хаагчид хөгжил авчирахгүй шүү, түүний оронд дулаан, сан, цахилгаан, тээвэр, зам гүүр, хот төлөвлөгчдийг сургалтанд хамруул. Бүү бөгс дулаацуулагч, долоогч нараа татвар төлөгчдийн мөнгөөр зугаалга, архидалт, нийлүүлгэнд явуулах гээд бай!!!

Back to top button