2015 оноос хойш 1,2 сая цахим гарын үсэг олгожээ
Цахим гарын үсгийн статистик:
- 2015 оноос хойш 1, 287, 187 цахим гарын үсэг олгожээ.
- УБЕГ-аас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг олгосон байна.
Цахим гарын үсгийг
- egazar.mn,
- tender.gov.mn,
- ndaatgal.mn,
- immigration.gov.mn
- docx.gov.mn сайтууд ашиглаж байна.
ЦХИХХ-ны сайдын санаачилгаар Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шийдэлтэй уулзалт |Цахим гарын үсэг” нээлттэй хэлэлцүүлгийг маргааш буюу2024.10.15-нд 14.00 цагаас Blue sky зочид буудлын II давхарт Emerald танхим зохион байгуулна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам