Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
  • Налайх дүүрэг Политехник коллеж
  • Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулах юм.

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2 хувь цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно. Иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг 
НЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button