Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ.

Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button